Та манай үүлэн технологид суурилсан апп-ыг ашиглан өөрийн бизнесийг хаанаас ч удирдах боломжтой. Олон төрлийн агуулах, олон төрлийн бизнестэй байсан ч нэг дороос удирдах боломжтой.
Амжилттай бизнесүүд биднийг сонгодог
Beez апп-ын шинэ хувилбарт боловсронгуй кассын системтэй болсноос гадна, олон агуулахтай бизнес болон олон салбартай бизнесүүд ч хоорондоо зөрчилдөхгүйгээр бүртгэлээ хийх боломжтой болсон. Хамгийн гол нь ямар нэгэн үнэтэй програм суулгахгүйгээр шаардлагатай үедээ бүртгүүлээд ашиглаад явах боломжтой нь маш том давуу тал юм.
Та өөрийн борлуулалтаа энэхүү клауд суурь бүхий ПОС шийдлээр хялбархан шийдвэрлээрэй! Төлбөр төлөлтөө бүртгэж, бараа материалын эрэлтийг тодорхойлж, агуулахаа удирдах, салбаруудын үзүүлэлтийг харьцуулах зэрэг олон үйлдлийг танд санал болгож байна.
Та манай апп-ыг бүтээгдэхүүн, үйлчилгээ гээд ямар ч бизнест ашиглах боломжтой. Та олон салбартай байсан ч хамаагүй юм. Энэхүү апп нь танд орлого, зардлаа хянахад туслах болно.
Та зөвхөн бараа материал, борлуулалтаа бүртгэх шаардлагагүй. Кассын систем нь баркод үүсгэх боломжтой ба баркод уншигчтайгаар бүрэн хэмжээний кассаар ашиглах боломжтой. Түүнчлэн та сарын орлого, зардлаа хянахаас гадна, борлуулсан бүтээгдэхүүний өртөг борлуулалтын мэдээгээр тухай бүрийн ашгийн мэдээгээ харах боломжтой.
Манай апп нь ашиг алдагдал, борлуулалт, борлуулалт сайтай бүтээгдэхүүн, орлого, зардал, бараа материал, татан авалтын гэх мэт нийт 10-аад тайланг гаргадаг. Түүнчлэн нэмэлтээр та үнийн санал, нэхэмжлэх хийх боломжтой.
Алхам 1
Бизнесээ бүртгүүлэх
Та өөрийн имэйл хаягаа ашиглан бүргэлээ үүсгэх боломжтой. Үүний дараагаар тохиргоо хэсэгт очин бизнесийн мэдээллээ оруулан, өөрийн ашигладаг валютаа сонгоно.
Алхам 2
Бизнесээ тохируулах
Агуулахын мэдээллээ оруулах, бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллээ бүртгэн оруулна.
Алхам 3
Өгөгдлөө оруулах
Нийлүүлэгч, үйлчлүүлэгчийн мэдээллээ шууд импортлон оруулах боломжтой.
Алхам 4
Бараа материалын мэдээгээ автоматжуулах
Бараа материалын мэдээ, агуулахын мэдээгээ автоматжуулснаар илүү хялбар үр дүнтэй удирдана.
Frequently Asked Questions
Бид танд туслахад үргэлж бэлэн!